ОХУ-ын нийслэл Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ нэн даруй тус улсыг орхихыг уриалжээ.
Дипломат төлөөлөгчийн газраас ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласныг сануулж, Оросын иргэншилтэй АНУ-ын иргэдийг цэрэгт татах боломжтойг анхаарууллаа.
Ийм нөхцөлд АНУ иргэддээ тусламж үзүүлэх боломжгүй болно гэж дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурджээ.
Үүнээс гадна, Америкийн Элчин сайдын яам ОХУ-аас арилжааны нислэгийн тоо "маш хязгаарлагдмал" байгаа ч тус улсаас гарах боломжтой хэвээр байгааг онцолсон байна.
АНУ-ын иргэд Орос руу зорчихгүй байх ёстой бөгөөд Орост оршин суудаг хүмүүс арилжааны зорилгоор зорчих хязгаарлагдмал боломж хэвээр байгаа дээр тус улсыг нэн даруй орхих ёстой гэж Элчин сайдын яам мэдэгдэлдээ нэмж дурджээ.