Өнөөдөр болох үйл явдлууд

Есдүгээр сарын 29-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт ХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулиас "Мал аж ахуйн салбар 80 жилд" бага хурал зохион байгуулна. Утас: 99062806

9.00 цагт "Новотел" зочид буудалд “ТМЗ-2022” чуулган “ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТАТВАРЫН СОРИЛТ-ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН ОРОЛЦОО” сэдвийн  хүрээнд болно. Утас: 96111701

9.00 цагт Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ЭМЯ, НҮБ-ын ХАС-гаас молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 99991630

9.00 цагт "Блью Скай" зочид буудалд "Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ"-ний тайлангийн хурал болно. Утас: 89647777

10.00 цагт БШУЯ-нд Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаарх хэвлэлийн хурал болно.

10.00 цагт "Millenium Plaza"-д "Тогтвортой хөгжлийн зорилт ба Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн харилцааг дэмжих нь" зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99741854

10.30 цагт “Хятадын соёлын өдрүүд-Монголд” хэвлэлийн хурал цахимаар болно. Утас: 91118403, 99097968

11.00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.

11.00 цагт "Корпорет Конвеншн центр"-т Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас олон улсын кино наадмуудад оролцсон, шагнал хүртсэн уран бүтээлчдийн талаар мэдээлнэ. Утас:88640544, 88777688

11.00 цагт "Аризона" төвд Таван богд групп, Францын CIS групп Оюутолгой төсөлтэй хамтран ажилласан 17 жилийн гэрээ дуусаж, 1200 ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар "Геологи Уул Уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо " ТББ болон хуульч өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум", "NoDoubleStandard" иргэний хөдөлгөөнөөс "Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн" өрнүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Эрдэнэбилэг дахин авахаар болж буй талаар төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид мэдээлнэ. Утас: 88888823

15.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд Монголын анхны цахим сургуулийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа татварын асуудлын талаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа талаараа мэдээлнэ.