Сангийн сайд Б.Жавхлан: Бидний хамгийн эмзэг асуудал бол төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокноос улбаатай Монгол Улсын валютын нөөцийн богино хугацааны хомсдол. Үүний богино хугацаанд засах төсөв, мөнгөний бодлогуудыг авч хэрэгжүүлнэ. Хэрэв бид төлбөрийн тэнцлээ сайжруулах арга хэмжээнүүдийг авахгүй бол ирэх жил төлбөрийн тэнцлийн шок улам гүнзгийрч маш хүнд байдал үүснэ. Тийм учраас ирэх оны төсөв маш зоригтой алхам хийсэн төсөв байна.
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Тус хууль тавдугаар сард батлагдсан. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвөө батлах анхны жил нь 2023 он. Төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш энэ жилийн төсвөө 198 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн. Тэгвэл 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломж хуулиар бүрдэж байна.
Төсвийн хуулийн хүрээнд онцлох заалтууд:
- Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлнө
- Уул уурхайн салбараас бусад компани хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна
- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж 10, 25 хувь байдаг татварыг тэглэнэ
- IT компаниудыг гадаад руу хийж буй гүйлгээний суутгах татвар 20 байдагийг 5 хувь бууруулна
- Шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө
- Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсныг таван жил болгож нэмэгдүүлнэ