Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр, оны эхэнд манай улсын валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болсон. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсын инфлци өсөж, эдийн засгийн өсөлт саарч байна. Иймээс эдийн засгийг тогтворжуулах шаардлагатай. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого чангарна, төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөгөөр бууруулна. Эдийн засгийг тогтворжуулахад инфляци чухал нөлөөлж байна. Үүнд валютын ханш бас нөлөөлж байна. 2023 онд экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн түвшинд аваачих зорилго тавьж байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэг шатаар ахиулна. Банкны салбарын шинэчлэл үргэлжилнэ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар,
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны дүнгийн талаар зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.