Зоориноос нэр, хаяг нь тодорхойгүй 40-50 насны эмэгтэй хүний цогцос олджээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос олджээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүний цогцос гарган авахад туслах дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан байна.

Алба хаагчид 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг байсныг 40 минут ажиллаж гарган авч нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.