Файзер 5-11 насны хүүхдэд зориулсан, омикроны бүүстер тунг гаргажээ

Файзер АНУ-ын зохицуулагчдаас 5-11 насны хүүхдүүдэд зориулсан Ковид-19 вируст халдварын омикрон хувилбарын эсрэг вакцин гаргаад байгаа ба хийх зөвшөөрлийг албаныхнаас хүсжээ.
АНУ-д бага ангийн хүүхдүүдэд Файзер вакцины хүүхдийн хэмжээтэй тунг, 12 ба түүнээс дээш насны хүмүүсийн гуравны нэгийг эхний хоёр тунг хийжээ.
Хэрэв Хүнс, Эмийн Захиргаа зөвшөөрвөл дээрх зорилтот бүлэгт омикроны бүүстер тунг хийх юм. Хүнс, Эмийн Захиргааны газрын вакцин хариуцсан дарга доктор Питер Маркс дээрх вакцинжуулалттай холбоотой шийдвэрийг удахгүй гаргана хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Мөн Файзер болон түүний хамтрагч BioNTech нар 6 сартайгаас 4 нас хүртэлх бага насны хүүхдүүдэд өөр өөр тунг турших зорилгоор вакцины шинэ судалгаа хийх гэж буйгаа зарлажээ.

Эх сурвалж: Today