Америкийн “Apple” компани ухаалаг гар утасныхаа хамгийн сүүлийн загвар болох “iPhone 14”-ийг Энэтхэгт үйлдвэрлэж эхэлсэн талаар "Hindustan Times" сонин мэдээлжээ.
“iPhone 14”-ийг Ченнай хотын ойролцоох Сриперумбудур хот дахь “Foxconn” компанийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлжээ. Энэтхэгт үйлдвэрлэсэн төхөөрөмжүүд удахгүй дотоодын хэрэглэгчдэд хүрэх гэнэ. "Бид ухаалаг утасныхаа сүүлийн загварыг Энэтхэгт үйлдвэрлэж байгаадаа баяртай байна" гэж “Apple”-ийн мэдэгдэлд дурдсан байна.
“Apple” компани “iPhone” гар утасныхаа ихэнхийг Хятадад үйлдвэрлээд удаж байгаа хэдий ч АНУ, Хятадын Засгийн газар хоорондын харилцаа ээдрээтэй байгаатай холбоотойгоор өөр хувилбарыг эрэлхийлж байсан гэж “Bloomberg” агентлаг урьд нь мэдээлэхдээ тэмдэглэжээ.