Кардашъяаны гэр бүлийнхний гаргадаг "Kardashians" реалити шоуны хоёрдугаар улирлын эхний ангид Ким Кардашъяан хиймэл нулимс ашигласан тухай гэдгийг нэгэн тик ток хэрэглэгч дэлгэжээ.
Ким энэ хэсэг дээр эгч Клоеийн тухай ярин уйлж байгаа хэсэг гардаг бөгөөд СGI буюу компьютер графикийн тусламжтайгаар хиймэл нулимс эвлүүлсэн тухай Мишель Дрисколл хэмээх эмэгтэй ярьжээ. Ким нулимсаа арчих үед энэхүү хиймэл нулимс нь огт арчигдаагүй төдийгүй хиймэл болох нь илтэд мэдэгдэж байсан аж.
Тик Ток бичлэг үзэх бол энд дарна уу
Өмнө нь Ким Кардашъяан зурагтаа фотошоп ашигласан нь хэд хэдэн удаа ил болж байсан. Харин реалити шоундаа засвар хийсэн нь анх удаагаа ил болж байгаа бөгөөд олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртээд байгаа аж.