Энэ сарын 25-нд буюу өчигдөр шөнө 00:30 цагт ОХУ иргэн Д хил дээр танилцсан Баянгол дүүрэгт оршин суудаг А-тай хамт иргэн Г-ийн гэрт зочлон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-aас тодруулав.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ОХУ-ын иргэн Д энэ сарын 22-23-нд шилжих шөнө манай улсад иржээ. Тэрээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр тохирч, 24-нд байранд нь ирсэн байна. Монгол Улсын иргэний танил Г-гийн дөрвүүлээ байсан. Гурав нь Монгол Улсын иргэд байжээ. Хоёр нь явж, иргэн Г, ОХУ-ын иргэн Д-тэй хоёул үлдсэн байхад хэрэг гарчээ. Мөрдөн шалгах ажил Баянгол дүүргийн цагдаагийн газарт үргэлжилж байна. ОХУ-ын иргэн Д-г шүүгчийн тусгай зөвшөөрлөөр 48 цагийн турш саатуулах арга хэмжээ авсан. Энэ иргэнд ямар нэг дипломат эрх ямба байхгүй. Мөн хэрэг гарахаас өмнө хамт байсан, хоёр монгол иргэнийг саатуулсан” гэв.
Мөн тэрээр манай улсад нэвтэрсэн, хойд хөршийн иргэд өөр хэрэг зөрчил гаргаагүй гэсэн юм.