Жил бүр Монгол залуус дэлхийн улс орнуудад өндөр боловсрол эзэмших сонирхол нэмэгдэж байгаа билээ. Эдгээр сурагч, оюутан залуус, эцэг эх нарт үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор 2016 оноос хойш Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (#EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (#ISU) хамтран"Global University Fair 2022"буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь дэлхийн орон орны их дээд сургуулийн төлөөлөгч нарыг урин оролцуулж Монгол залууст гадаадад суралцах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой юм.
Энэ удаагийн “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгт АНУ, Болгар, Герман, Их Британи, Канад, Казахстан, Сингапур, Швейцар, Япон гэх зэрэг 10 улсаас 19 их дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулах юм байна. Өдөрлөгийн үеэр сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлэг, эссэ бичих талаар лекцэнд оролцох боломжтой. Мөн өдөрлөгийн үеэр Монгол улс дах АНУ-ын ЭСЯам, Канадын ЭСЯам болон EducationUSA Mongolia, Campus France Mongolie, Austrade Ulaanbaatar байгууллагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд болон гадаадад суралцах боломжуудын талаар лекц мэдээлэл өгөх болно.
“Дэлхийн Сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөг Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль дээр 2022 оны 10-р сарын 7-8-ны өдрүүдэд 14.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Та өдөрлөгтөө урьдчилан бүртгүүлээд оролцоорой: shorturl.at/bJX37