Өнөөдөр болох үйл явдлууд

Есдүгээр сарын 26-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт Монголбанканд тус банкны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж, ирэх оны мөнгөний бодлогын талаар санал солилцоно.

9.00 цагт ХЗДХЯ-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн нэрэмжит "Хямралын үеийн эрх зүй ба хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

10.30 цагт Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд "Монгол-Хятадын найрамдлын 7 хоног"-ийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордны Баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа "Хүүхдийн мөнгийг хэвээр үлдээ" шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ.

11.30 цагт Төрийн ордны  “Их эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Ивээл ард сан"-гаас "Хорт хавдрын эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнд эрс шинэчлэл хийхийг шаардаж байна. Хүчтэй өвдөлт намдаадаг морфин тариаг  өндөр үнээр авсаар байх уу. Авлигад идэгдсэн байдал нь хэвээр үргэлжлэх үү" сэдвээр мэдээлнэ.