Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам болон Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ хамтран Монголын Үндэсний урлагийн их театрын “Нүүдэлчдийн домог” тоглолтыг энэ оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын төв байранд толилуулна.
Мөн үеэр “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах бөгөөд эдгээр арга хэмжээнүүд 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд БНФУ-д зохион байгуулагдаж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээний нэг чухал хэсэг юм.