Коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

Үүнээс ес нь нийслэлд, 21 нь орон нутагт  тохиолдол бүртгэгдэв. Орон нутгийн 21 халдвар нь бүгд Өмнөговь аймагт илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 982 607 болж байна. Мөн өнгөрсөн хоногт 112 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор 830 иргэн коронавируст халдварын улмаас хяналтад байгаа юм.