Өнөөдөр болох үйл явдлууд

Есдүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордны Үндсэн хууль танхимд МСНЭ-ийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид Монголын парламентын сэтгүүлчидтэй уулзана.

10.00 цагт "Корпорэйт Конвеншн Центр"-т ХӨСҮТ, ЦССҮТ хамтран төр, хувийн хэвшлийг бүхэлд нь хамруулсан “ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАНАР ХАНГАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт сургалт зохион байгуулна. Утас: 89 647777, 91100031

10.00 цагт "Амгалан" амаржих газарт ПГУ лабораторийн нээлт болно.

10.00 цагт "Novotel" зочид буудалд Монголын цахим боловсролын түвшинг дээшлүүлэх, худал мэдээлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцэх “We Think Digital” хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд АХБ-наас "Азийн Хөгжлийн Шинэчилсэн Төлөв" эдийн засгийн тайланг танилцуулна.

11.00 цагт ЦХХХЯ-нд тус яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99103830

11.40 цагт Ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дэлхийн жишигт нийцсэн боловсролын арга зүйг танхим болон цахим сургалт хосолсон сургалтын орчинд бүрдүүлэх зорилгоор “Санко Маркетинг Монголиа” ХХК-тай хамтран тохижуулсан “Digital Classroom”-ийг хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 96646863

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Эрдэнэ Монгол" ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан талаар нутгийн иргэд мэдээлнэ.

12.00 цагт "Мөсөн өргөө"-нд "Mongolia Mining 2022" олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Хангарьд ордны 14 давхарт "Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэнгийн хэвлэлийн хурал болно. Утас:99037310

12.00 цагт АТГ-ын гадна Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хууль зөрчиж байгаа талаар тус аймгийн иргэд мэдээлнэ.Утас: 88052205