ХХААХҮЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэн яармагийг энэ сарын 22-25-нд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
47 дахь жилдээ зохион байгуулж байгаа үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, ОХУ, Тайвань улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцон, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистикийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэнэ.
Энэ үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж олгож байгаа аж.