Өнгөрсөн баасан гарагт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Төрийн албан хаагчид лицензгүй программ хангамж хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Иймээс нэн шаардлагатай 21 мянган төрийн албан хаагчдыг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамжаар хангах гэрээ, хэлэлцээрийг ийнхүү эхлүүлээд байна.