Өнөөдөр болох үйл явдлууд

Есдүгээр сарын 19-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт СЭЗИС-д тус сургуулиас “Их, дээд сургуулийн удирдлага, олон улсын байгууллага ажлын байранд суурилсан сургалт”, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сургалт болно.

9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиог тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн долоо хоног 2022” хурал эхэлнэ.

9.30 цагт МУБИС-ийн Төв номын санд “Дусал цус - Дүүрэн амьдрал” аян эхэлнэ.

11.00 цагт Брүүклин кофе шопод "Малчид ба эдийн засгийн хөгжил” уулзалт болно

11.30 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ''Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022'' үзэсгэлэн худалдааны нээлт болно.

БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хуны айлчлалын хүрээнд:

10.00 цагт “Премиум” зочид буудалд МСНЭ болон Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч нар хэлэлцээ хийнэ. Утас: 91118403, 99097968

11.00 цагт “Премиум” зочид буудалд МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун нар хамтарсан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91118403, 99097968

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.

11.30 цагт иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулийн цэцийг хогийн сав болгосон гишүүдийг зайлуулъя" сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт иргэн Мөнхбаярын өмгөөлөгч "Давахын нийт шүүгчид нэг л прокурорын татгалзахыг шийдэхгүй гэж улайрахын учир юу вэ" сэдвээр мэдээлнэ.