Соёлын яам, Mongolian National Film Council хамтран зохион байгуулж байгаа “FAM TOUR-2022” үйл ажиллагааны зочид болох National Geographic TV телевизийн продюсер Кэрри Реган, HBO Max телевизийн продюсер Крутин Пател, “Viking Warrior Wowan” киноны зохиолч, продюсер Себастиан Петер нар 9 дүгээр сарын 14-ний өдөр ирлээ.
“FAM TOUR-2022” нь 9 дүгээр сарын 14-19 өдрүүдэд зохион байгуулагдана. Манай улсын хувьд КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ хуультай болсон гэдэг утгаараа хуулийн хэрэгжилтийг ханган олон улсын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Зочдыг Соёлын яамны Гадаад харилцаа, хамтны ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Кино урлагийн зөвлөлийн болон ажлын албаны дарга Ч.Ундрал нар угтан авлаа. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны яам дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
Эх сурвалж: Соёлын Яам