Монголын Үндэсний музей 2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ Өнөр бүл хүүхдийн төвийн авьяаслаг уран бүтээлч хүүхдүүдийн “СЭТГЭЛЭЭС МИНЬ УРГАСАН МИНИЙ БҮТЭЭЛ” үзэсгэлэнгээр эхлүүллээ. Өнөр бүл хүүхдийн төвийн уран бүтээлч хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж олон нийтэд толилуулж хүүхдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг эрмэлздэг билээ. Бяцхан оюун ухаанаа тэлж, хичээлийнхээ зэрэгцээ авьяасаа хөгжүүлж хөдөлмөрлөдөг нь тэдний бүтээлээс харагдана.
Үзэсгэлэнг нээж Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Өнөр бүл хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг нар үг хэлэв.
“СЭТГЭЛЭЭС МИНЬ УРГАСАН МИНИЙ БҮТЭЭЛ” үзэсгэлэн 9 дүгээр сарын 18 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.
Эх сурвалж: Соёлын Яам