Гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг биезнес эрхлэх боломжийг бүрдүүлэх бодлогыг танилцуулжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монгол Улсад айлчилж буй Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Бельгийн хаант Улс дахь салбарын ажилтан Карел Мичиэлс, болон Цагаачлал хүсэгчдийн холбооны агентлаг /ФЕДАСИЛ/ -ын ажилтан Далер Курбонович  Бурхонов,  Жерон Ван Де Берге нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж суурьшихад дэмжих” хөтөлбөрийн хүрээнд эх орондоо буцаж ирсэн Монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжсэн ОУШХБ-д талархаж буйгаа илэрхийлсэн. Тэрээр, гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирэхэд нь ажил хөдөлмөр, бизнес эрхлэх боломж бүрдүүлэх бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон хамтран ажиллахаар боллоо.