“АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2020 онд Улсын Их Хурал баталсан байдаг. Тэгвэл өнөөдөр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар иргэд, олон нийтэд зориулан танин мэдэхүйн агуулгаар баяжуулан нийтэлсэн 10 цуврал дэвтэр бүхий “АЛСЫН ХАРАА 2050” боть номыг Ерөнхий сайдын ажлын албанаас их, дээд сургууль болон нийтийн номын сангуудад гардуулан өглөө.
Ингэснээр “АЛСЫН ХАРАА 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой хүн бүхэн танилцах боломж нээгдэж байна.
Ном гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр нар оролцлоо. “АЛСЫН ХАРАА 2050” хялбаршуулсан номыг нийт 9 номын сан хүлээн авлаа.