Дэлхийн гоо сайхны олимп хэмээдэг 75 жилийн түүхтэй OMC Hairworld тэмцээнд Ц.Ариунзаяа оролцож дэлхийн хошой аварга болжээ.
Тэрбээр өнгөрсөн жил “Неон будалт” төрөлд тэргүүн байр эзэлж байсан бол энэ жил хуримын будалтын төрөлд түрүүлжээ.
Тэрбээр “Diva Make Up” салоны үүсгэн байгуулагч бөгөөд “Ари Иог” төвийн захирлаар ажилладаг. Түүний энэ жилийн дэлхийн аварга болсон хуримын будалтын моделиор П.Шүүдэрцэцэг ажилласан байна.