“Тогтвортой хөгжлийн зорилгод манлайлагч” ТББ-аар Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо шилдэгээр тодорлоо.
Манай улсад 2020 онд УИХ-аас дэлхий нийтийн зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол дахь НҮБ, Монгол Улсын ЭЗХЯ, ГХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг зохион байгуулсан.
Өдөрлөгийн хүрээнд төрийн, ТББ, хувийн хэвшлийн, боловсролын болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-д чиглэсэн үйл ажиллагаа, санаачилгынхаа ололт амжилт, үр дүнг танилцуулж, “Тогтвортой хөгжлийн манлайлагч”-ийг уралдаанд оролцогчдыг шалгаруулсан юм.
Энд шалгарсан Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь18 аймгийн 180 гаруй суманд 40 гаруй мянган малчин өрхийг хамруулан Монгол орны бэлчээрийг сайжруулах, малчдын уламжлалт эрхийг хангахад чиглэн ажиллаж байна.