Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Уулчдын үндэсний холбоотой хамтран "Хаданд авиралтын наадам”-ыг анх удаа энэ сарын 16-18-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулна.
Хаданд авиралтын наадмын үеэр
• Хаданд авиралтын анхан болон дунд шатны сургалт
• Чөлөөт хадны авиралт
• Бооцоот авиралт
• Сонирхогчдын авиралт
• Хадны буултууд
• Йога
• Латин америк бүжиг
• Чөлөөт бүжиг
• Ковер найт
• Нуувч олох аяллын тэмцээн болон амьд хөгжмийн тоглолт, дж шоу зэрэг энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Мөн Морь унах, Тэнцвэрийн тэмцээн, Open Mic, Slack-line, UTVs, Хоол хүнсний үйлчилгээ, Спорт хувцас, тоног төхөөрөмжийн худалдаа болох аж.