Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ, Монгол хариуцсан захирал Мара Уорвик, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Олон Улсын Санхүүгийн Корпорацын суурин төлөөлөгч Руфат Алмариданов болон бусад албаны хүмүүстэй эдийн засгийн нөхцөл байдал болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хатагтай Уорвик Монгол Улстай хамтран ажиллахдаа таатай байгаагаа мөн Засгийн газрын бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.