Кувейт руу мах экспортлоход хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ

Монгол Улсаас зорилтот зах зээл буюу булангийн орнууд руу хөдөө  аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт улсын Хүнс, Хоол тэжээлийн асуудал эрхэлсэн газрын Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий захирал Доктор Хатагтай Рим Гази Аль-Фулаижтай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт бүхий ЭСЯ-ны албан ёсны ноотыг Др.Хатагтай Рим Гази Аль-Фулаижид гардуулж, дэлгэрэнгүй санал солилцов. 

Хатагтай Рим Гази Аль-Фулаиж Кувейт Улсад өнөөдрийн байдлаар махны эрэлт, хэрэгцээ их байгааг мэдэгдэж, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтийг баяртайгаар хүлэээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн Хүнс, Хоол тэжээлийн асуудал эрхэлсэн газар мах импортлох асуудлыг дэмжихээ лэрхийлэв.

Тус уулзалтаар Эрүүл ахуй, Хорио цээрийн протокол тохирох, хоёр орны мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулан цаашид идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.