Ерөнхий боловсролын 52, 71 дүгээр сургууль байгалийн шинжлэх ухааны лабораторитой болжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 52, 71 дүгээр сургууль байгалийн шинжлэх ухааны лаборатори, дугуйлантай боллоо.

Ингэснээр 3-6 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж, хими, биологи, физик, газар зүйн хичээлийг лабораторид хийж, тургих боломж бүрдэж байна. Нэг удаад 205-30 хүүхэд ашиглах боломжтой эдгээр лабораторийг ашиглах гарын авлага болон дугуйлангийн хөтөлбөрийг бэлтгэжээ.

Уг лабораторийг байгуулахад Боловсролын ерөнхий газар, Монголын Хүүхдийн Ордон, Шинэ Монгол сургууль, Eco-Schools Mongolia болон "Rotary club Kawasaki South" хамтран ажилласан байна.