Украинд өрнөж буй дайны үйл ажиллагаа, эдийн засгийн хориг арга хэмжээ, Алс Дорнод саяхан болсон "Восток 2022" цэргийн сургуулилалт зэрэг олон асуудлуудаар ОХУ болон Япон улсын баримталж буй байр суурь зөрчилдөж байна.
Хэдийгээр тус хоёр улс сүүлийн жилүүдэд маргаантай 4 арлын асуудлаар харилцан ойлголцолд хүрэх чиглэлээр олон талын уулзалт хийж багагүй ахиц дэвшил гаргаад байсан бол дээр дурьдсан нөхцөл байдлуудын улмаас ОХУ Япон улсын харилцаа хүйтэрч байна.
Япон улсын иргэд маргаантай Kunashir, Itorup, Shikotan, Habomai арлуудад 1999 оноос хойш визгүйгээр чөлөөтэй зорчих боломжтой байсан бол энэхүү хэлэлцээрийг цуцалж байгаа гэдгийг ОХУ-ын Гадаад Хэргийн яам өчигдөр 9-р сарын 7-ны өдөр албан ёсоор мэдэгдэж, холбогдох мэдээллийг веб сайт дээрээ байршуулжээ.
Эх сурвалж: Н.Энхбаяр