Реалити шоуны од Ким Кардашиан “Interview” сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүрийг чимсэн зураг олны анхаарлыг татаад байна. Өдгөө 41 настай тэрбээр үс, хөмсгөө шаргал өнгөөр будаж, өөртөө эрс өөрчлөлт хийн зураг авалтад оролцжээ.
Тус сэтгүүлийн ерөнхий редактор Мел Оттенберг сэтгүүлийн нүүрийг чимэх зураг авалтыг "Америк мөрөөдөл" сэдэвтэй хийхээр төлөвлөж, Ким Кардашианы дүр төрх, хэв маягийг тодорхойлсон байна.