Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч долоо хоногт нийт 721 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны арванхоёрдугаар сард нэр бүхий ажилтнуудынхаа дансаар мөнгө гаргуулан авч хувьдаа завшсан байна.
Тус хэргийг шалгах явц дуусаж, гурван жилийн дараа шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлж байна