Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
- Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Арьс өнгө, нийгмийн гарал угсаа зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх" үүргийг биелүүлэх ёстой. Гэвч өчигдөр Орос 3 дугаар сургуулийн Ж.Соронзон захирлын хийсэн мэдэгдэл нь Монгол Улсын Засгийн газрын зарчимтай нийцэхгүй байгааг арлаа. Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан тушаал нь надад өнөөдөр ирлээ.
Ажлаас чөлөөлж байгаа шалтгаан нь 21-р зуунд ялгаварлан гадуурхалтыг халах ёстой байтал түүний эсрэг үйл ажиллагаа явуулж, ярьж буйтай нь холбоотой юм. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нь тус сургуулийн ТУЗ-ийн албыг хашиж байгаа тул иргэдийг төлөөлсөн шийдвэр гэж хэлж болно. Мөн Монгол улсын нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа монгол хүүхдүүд сурдаг сургууль учир Оросын тал ч шийдвэрийг ойлгоно.