ОХУ-ын Эрхүү хотноо 9 дүгээр сарын 3,4-нд "Baikal internatiol pro-2022" жюү жицүгийн Олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монголоос нийт 14 клуб оролцсон ба Төв аймгаас Биеийн тамир спортын газрын тамирчин, багш дасгалжуулагч Ц. Батзаяагаар ахлуулсан нийт 8 тамирчин төлөөлөн оролцож 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртжээ.
Тус тэмцээнийг Монголын Жюү жицүгийн холбооноос 2 дахь жилдээ Эрхүүгийн Жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Энэхүү тэмцээний нийт дүнгээр Монголын баг тамирчид 71000 оноотой буюу 59 алт, 54 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, дэд байр эзэлсэн байна.