Наймдугаар сард 2.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны 8 дугаар сард 2,915.5 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 12.6 тонн үнэт металл худалдан авчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 48 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,274.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 884.8 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн 8 дугаар сард дундаж үнэ 189,702 төгрөг байсныг төв банк мэдээллээ.