Увс аймгийн Эрүүл мэндийн газар аймгийн хэмжээнд уламжлалт анагаах ухаан, сэргээн засахын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь анхан шатны тусламж, үйлчилгээнд уламжлалт анагаах ухаан, сэргээн засахын чанартай тусламжийг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох зорилгоор УАУ-ны бодлого, эрхзүйн орчны талаарх мэдээлэл болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалт анагаах ухааны тасгийн үйл ажиллагаатай танилцах, эмнэлзүйн туршлага солилцох хөтөлбөрийг амжилттай дууслаа.
Сургалтанд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн төлөөлөл оролцож, бодлого, эрхзүй, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл, илтгэл танилцууллаа.
Эх сурвалж: ЭМЯ