Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Австралийн Элчин сайд Кэйти Смиттэй уулзжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг өнөөдөр хүлээн авч уулзав. 


Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, Австралийн Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн босгон дээр Элчин сайдаар томилогдсон Кэйти Смитэд баяр хүргэв. Ингээд уулзалтаар хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Түүнчлэн цэргийн алба хаагчдын боловсролын чиглэлээрх хамтын ажиллагааг улам хөгжүүлж, хамтарч ажиллахаа мэдэгдэв.