Япон, АНУ, БНСУ-ын аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр түвшний төлөөлөгчид БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд нягт хамтран ажиллахаа нотолжээ.
Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Акиба Такэо, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Ким Сун Хан нар Хавайд пүрэв гарагт уулзжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл тавдугаар сард албан тушаалдаа орсноос хойших гурван талын аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгчдийн анхны уулзалт энэ болжээ.
Энэхүү уулзалтаар цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө эрчимжүүлэх болоод буй БНАСАУ-ын талаар голчлон хэлэлцсэн бөгөөд гурван орны төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудын дагуу БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн АНУ, БНСУ Пёньянд хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг зохицуулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсныг Японы тал баталжээ.
А.Такэо, Ж.Салливан, Ким Сун Хан нар мөн Энэтхэг, Номхон далайн бүсийн нөхцөл байдал, түүний дотор Тайванийн хоолойноос гадна Украины тухай санал бодлоо солилцсон байна. Тийнхүү талууд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтран ажиллахаар тохиролцжээ.