БШУЯ: Эдгээр хорооны оршин суугчид хүүхдээ хамран сургах тойргийнхоо хувийн цэцэрлэгт явуулахаар бол төрөөс хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг олгоно

Эдгээр хорооны оршин суугчид хүүхдээ хамран сургах тойргийнхоо хувийн цэцэрлэгт явуулахаар бол төрөөс хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг олгоно. Нэмэлт төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчид, цэцэрлэгийн удирдлагуудтай тохиролцох юм.
Төрийн бус өмчийн цэцэрлэгт Засгийн газрын 91 дүгээр тогтоолын дагуу 1 хүүхдэд жилд 810,000 төгрөг буюу сард 90,000 төгрөгийн санхүүжилт олгогдохоор тусгагдсан. 
2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 17 дугаар тогтоол, Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт олгоход 1 хүүхдэд ногдох хувьсах зардал нь жилд 1,620,000 төгрөг, хоолны зардал нь 470,250 төгрөг нийт 2,090,250 төгрөг болно. Нэг үгээр хэлбэл, 1 хүүхдэд сард 232,250 төгрөгийн хувьсах зардал олгогдохоор байна.

Эх сурвалж: БШУЯ