Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийгдсэнээр 50 мянган иргэн, 500 аж ахуй эрхлэгчийн зээлийн “муу” түүхийг арилгалаа.
Хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж ШӨХТГ-т гомдол ирүүлсний дагуу Монголбанкинд ханджээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн төв банзны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийж, эдгээр хэрэглэгчийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоог бүрдүүллээ. Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох талаар Монголбанк мэдээлээд байгаа юм.