Гадаад орноос БНСУ-д очиж буй иргэд хил нэвтрэхээс өмнө PCR, RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгч, холбогдох тодорхойлолт бичигтэй байх журмыг цуцалж байна.
Энэ талаар БНСУ-ын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль өчигдөр мэдэгдэхдээ, “Есдүгээр сарын 3-ны 00.00 цагаас эхлэн агаарын хөлөг онгоцоор БНСУ-д ирж буй гадаад, дотоодын иргэдээс коронавируст халдварын PCR, RAT шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй” гэв.
БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журмыг хэвээр мөрдөхийг МИАТ компани мэдээлжээ.
Бусад орны тухайд ямар журам мөрдөж байгааг дараах хүснэгтээс харна уу.