Энэ нь ажил үүргээ гүйцэтгэж буй бүх ажилтны нийгмийн баталгааг хангах, ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн явдал юм.
Мөн сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг наймдугаар сарын 1-нээс олгожээ Түүнчлэн тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670,900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа өгсөн байна.
Улсын эмнэлгүүдийн менежментийг сайжруулж, санхүүгийн бие даасан хөгжлийг дэмжих нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэх үндсэн нөхцөл юм. 2021 оны 3-р сараас эхлэн эмнэлгүүд ЭМД-аас гүйцэтгэлээрээ санхүүжих болсон нь үүнд томоохон дэмжлэг, эерэг үр дүнгүүдийг авчирч байна