Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч А.Фернандес-т уламжлахын зэрэгцээ Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч А.Фернандес хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Элчин сайдын цаашдын ажил үйлсийг бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, өндөр амжилт хүслээ.
Эх сурвалж: ГХЯ