Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол орчимд Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барих ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 онд эхэлсэн.
Гэсэн ч усан парк биш орон сууцны хороолол баригдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд жагсаал зохион байгуулж байна.
Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол орчимд Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барих ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 онд эхэлсэн. Гэсэн ч усан парк биш орон сууцны хороолол баригдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд жагсаал зохион байгуулж байна.
Энэ бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалан "Усан парк барина гэсэн нэрээр газар аваад, оронд нь орон сууц бариад байна гэх мэдээлэл худал. “Эм энд Жи” констракшн 2008 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 11.8 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглахаар гэрчилгээ авсан.
2006 оноос Монгол Улсын Засгийн газар 40 мянган орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд “Эм энд Жи” констракшнд уг хөтөлбөрт дэмжлэг болж, 11.8 га газарт орон сууцны зориулалтаар олгосон. Уг газар 2012 онд ногоон байгууламжийн зориулалттай болж өөрчлөгдсөн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга энэ зориулалтыг дахиад өөрчилсөн. Манай компани орон сууцны хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж дайрахгүйгээр төсөлдөө усан парк, энтертаймент төв бүхий нэгдсэн том цогцолбор барихаар 2013 оноос ажлыг эхлүүлсэн.
Эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэл болоод Энхтайваны гүүрний харалдаа нүхэн гарц барих, түр зам гаргах зэрэг асуудлаас болоод манай компани эзэмшлийн 11.8 га газраа гурав хуваах шаардлагатай болсон. Гэтэл үүнийг газраа хуваагаад зарах гэж байна гэх мэдээллийг нийслэлийн нэр бүхий удирдлагууд мэдээлсэн. Энэ нь ор үндэсгүй худал мэдээлэл. Усан парк барих төсөл хэвийн үргэлжилж байгаа" гэж тайлбарласан.
Харин Нийслэлийн хэвлэлийн албанаас энэ талаар дараах тайлбарыг өгсөн юм. Үүнд:
Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажиллах Усан парк 2020 онд ашиглалтад орно хэмээн анх мэдээлж байв. “Эм энд Жи” констракшны зүгээс төсөл 2028 онд бүрэн дуусна гэж мэдэгдээд байгаа юм. Усан парк нь зочид буудал, спорт, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон орон орны хоолны газар зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэнтэй байх аж.