Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал нэмэгдсэн тул Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмж байна.
Тодруулбал, нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд 9 автобусыг маргаашаас нэмж явуулахаар бэлтгээд байна. Үүнд:
Ч:16А "Баруун салаа - Шинэ зам - 5 шар"
Ч:72 "Богдхан амралт - Ар зайсангийн гудамж - Сүхбаатарын талбай”
ХО:9 "Био-Сонсголон - 5 шар"
ХО:11 "Хонхор - Ургах наран хороолол - Офицеруудын ордон"
ХО:12 "Мал бордох - 5 шар"
ХО:13 "Баруун түрүү /эцэс/ - 5 шар" гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.
Түүнчлэн, энэ сарын 25-наас ажлын өдрүүдэд 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр 5 чиглэлд 6 автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж, автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.