Дархлаажуулалтын цэгүүд 9.00-16.00 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 72, түр 2 цэгт 74 багийн 299 эмч, ажилтан ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 9.00-16.00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.