9 дүгээр сарын 1-нээс 5-нд ихэнх нутгаар дулаарна

9 дүгээр сарын 1-нээс 5-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-р сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

9 дүгээр сарын 1-ний цаг агаар:

Хотын нэр

Өдрийн
температур

Шөнийн
температур

Өдрийн үзэгдэл

Өдрийн
салхи

Улаанбаатар

22

5

Үүлшинэ

8м/с

Багануур

23

2

Үүлшинэ

9м/с

Өлгий

23

8

Багавтар үүлтэй

7м/с

Улаангом

24

10

Багавтар үүлтэй

5м/с

Улиастай

21

7

Бага зэргийн бороо

6м/с

Тосонцэнгэл

21

4

Үүлшинэ

6м/с

Ховд

25

11

Үүлшинэ

7м/с

Алтай

18

5

Бага зэргийн аадар

7м/с

Баянхонгор

18

9

Бага зэргийн аадар

9м/с

Мөрөн

22

8

Багавтар үүлтэй

5м/с

Хатгал

17

3

Багавтар үүлтэй

5м/с

Цэцэрлэг

19

7

Бага зэргийн аадар

6м/с

Арвайхээр

18

9

Бага зэргийн аадар

8м/с

Хархорин

18

8

Бага зэргийн аадар

10м/с

Булган

20

6

Үүлшинэ

6м/с

Сүхбаатар

25

10

Үүлшинэ

6м/с

Зуунмод

21

6

Үүлшинэ

7м/с

Дархан

26

11

Үүлшинэ

6м/с

Эрдэнэт-Овоо

21

7

Үүлшинэ

6м/с

Чойр

23

11

Үүлшинэ

6м/с

Чингис

24

9

Багавтар үүлтэй

7м/с

Чойбалсан

24

8

Багавтар үүлтэй

6м/с

Баруун-Урт

25

9

Багавтар үүлтэй

6м/с

Мандалговь

20

10

Багавтар үүлтэй

6м/с

Даланзадгад

24

13

Багавтар үүлтэй

6м/с

Ханбогд

25

13

Багавтар үүлтэй

6м/с

Сайншанд

25

13

Багавтар үүлтэй

5м/с

Замын-Үүд

25

12

Багавтар үүлтэй

5м/с

 Эх сурвалж: ЦУОШГ