Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.95 ам.доллар буюу 4.2 хувиар өсөж, 97.01 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны үнэ 4.1 ам.доллар /4.1/ хувиар өсөж, 105.09 ам.долларт хүрчээ.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/ олборлолтоо бууруулж магадгүй байгаа энэ үед үнэ ийнхүү өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын Эрчим хүчний сайд ОПЕК+ зах зээлийн тэнцвэрийг сэргээхийн тулд олборлолтоо бууруулж магадгүй талаар мэдээлсэн юм.
Мөн Ливид үүсээд буй эмх замбараагүй байдал нь түүхий нефтийн нийлүүлэлтийг тасалдуулж болзошгүй хэмээн зах зээлд оролцогчид болгоомжилж байгаа нь үнэд нөлөөлжээ. Өнгөрсөн долоо хоногт “WTI” маркийн газрын тосны үнэ 2.9 хувиар, “Brent” маркийн газрын тосны үнэ 4.4 хувиар тус тус өссөн байна.