Хүний биед ч 90-150 микро-грамм хүртэлх хэмжээний " УРАН" агуулагдаж байдаг.

БАЙГАЛИЙН УРАН ГЭЖ ЮУ ВЭ?

Уран нь манай гарагийн ус, хөрс, хад чулуунд өргөн тархсан байгалийн металл юм. Хүний биед ч 90-150 микро-грамм хүртэлх хэмжээний уран агуулагдаж байдаг.

Ураны байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалдаг дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ чанараараа уран цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог.

Дээр хэлсэнчлэн уран далай, тэнгисийн ус гэх мэтчилэн хаа сайгүй байдаг. Уран их хэмжээгээр илэрсэн газруудад ураны уурхай ажиллуулдаг байна.