БШУЯ, Боловсролын ерөнхий газар “Цэцэрлэгийн хүүхдийн шим тэжээлийн боловсрол” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй зохион байгуулав.
Энэ удаагийн сургалт нь 2022-2023 оны хичээлийн жилд Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймгууд болон Улаанбаатар хотын сонгосон 20 цэцэрлэгт хэрэгжүүлэх цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааны явцад бага насны хүүхдэд шим тэжээлийн ойлголт, дадал зуршил олгох туршилтын эхлэл болж байна. Түүнчлэн уг сургалт-туршилт нь цэцэрлэг, гэр бүлд бага насны хүүхдийн эрүүл хооллолтын зан үйлийг дэмжин төлөвшүүлэхэд чанарын ахиц гарахад нэмэр оруулах юм.
Сургалтад оролцож буй сонгосон цэцэрлэгүүдийн 147 арга зүйч, багш нар цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааны төлөвлөлтөд шим тэжээлийн боловсролын агуулгыг тусгах, хичээл хоорондын интеграчлалын хангах замаар хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн сургах арга зүй, технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд суралцав.