Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандорын ивээл дор монголын уран зохиолыг унгар хэлнээ орчуулагч, судлаач нарын зуны ээлжит цугларалт 8 дугаар сарын 25-ны өдөр болж, Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд С.Баатаржав урилгаар оролцжээ.
Энэхүү арга хэмжээ нь Лакителек тосгонд болсон Унгарын алдарт яруу найрагч, зохиолч, хөрвүүлөгч Буда Ференцийн “550 зүйр цэцэн үгс, сургаал үгс” шинэ номын нээлтийн хүрээнд зохион байгуулагджээ.
Монголын уран зохиолыг унгар хэлнээ орчуулагч, судлаач нарын зуны ээлжит цугларалтад оролцсон Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч Хатагтай Бирталан Агнеш монголын зохиолчдын зохиол бүтээлийг унгар хэлнээ хөрвүүлсэн 5 боть номыг Элчин сайд С.Баатаржавт гардуулсан байна.
Энэхүү уулзалт нь Монголын зохиолчдын уран бүтээлийг Унгарын уншигчдад хүртээл болгоход чиглэсэн соёлын сурталчилгааны чухал арга хэмжээ болжээ.