Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэлжээ.
Тэрбээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэнийхээ дараа Улаанбаатар хотын Зайсан дахь “Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”- д очиж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг БНСУ-ын 55,5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Үндэсний оношилгооны төвд зочилж, Дурангийн тасагт эмнэлгийн хэрэгсэл, сургалт дадлагад ашиглах моляц гардуулж өгөв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жиний айлчлал 8 дугаар сарын 28-30-нд үргэлжлэх юм.